БНХАУ-ын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Ардын их хурлын ордонд Балбын ерөнхий сайд Хадга Прасад Шарма Олийг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин: Хятад Балба бол жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш орон байж, дипломат харилцаа тогтоосноос нааш энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын дагуу байнга харилцан ашигтайгаар хамтран ажилласаар ирсэн. Балбын тал “Нэг Хятад” бодлогыг хэлбэрэлтгүй баримталж буйг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд үндэснийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах гэсэн тус орны хүчин чармайлт, тэрчлэн үндэснийхээ нөхцөл байдалд зохицсон нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замналаа бие даан сонгохыг Хятадын тал эрс дэмжих бөгөөд хөгжлийн зорилтоо эртхэн биелүүлэхийг хүсэж байна. Өдгөө хоёр орны харилцаа хөгжлийн шинэ боломжуудад нүүрлэж байна. Хоёр орон өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо нягтруулж, стратегийн зөвшилцлөө эрчимжүүлэн, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын дагуу үргэлжлэн харилцан хүндэтгэн, харилцан дэмжиж, Хятад Балбын харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой. “Бүс ба зам”-ын хүрээнд Балбын талтай дэд бүтцээр харилцан холбогдох, гамшгийн дараах сэргээн босголт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай иж бүрэн хамтын ажиллагааны төлөвийг нээхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа мөн соёлын солилцоогоо нэмэгдүүлж, Хятад Балбын хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд шинэ амжилт тогтоохоор дамжин хоёр орны харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хууль сахиулах хүчин чадавхын байгуулалтын талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, үндэстэн дамнасан гэмт хэрэгт хамтаар цохилт өгч, хамтын аюулгүйг хамгаалах хэрэгтэй. Мөн олон улсын үйл хэргээр зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хадж Прасад Шарма Оли: Балба Хятад хоёр орны найрамдал бол өнө удаан түүхтэй юм. Хэдийгээр хоёр орны улс төрийн тогтолцоо өөр өөр боловч, том жижиг улс орны харилцааны үлгэр жишээ болсоор ирсэн. Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг Балбын тал маш бахархаж, олон улсын үйл хэрэг дэх Хятадын улсын чухал бөгөөд идэвхтэй хүчин чармайлт, тэрчлэн дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай гэсэн хөрш орны бодлогыг өндрөөр үнэлж байна. Мөн Балбын хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн Хятадын талд талархал илэрхийлж байна. Балба улс нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй баримтлан, ямар нэг байгууллага, эсвэл хувь хүн Балба нутагт Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя гэдэг санаачилгыг Балбын тал өндрөөр үнэлж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ.
