ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал 06-р сарын 10-нд Чиндао хотноо амжилттай болж өндөрлөлөө. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтын өргөтгөсөн хурлыг даргалж, цаашид “Шанхайн үзэл баримтлал”-ыг уламжилж, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулах тухай санал дэвшүүлснийг хурлын төлөөлөгч болон эрдэмтэн судлаачид талархан хүлээн авсан байна.
Мөн өдрийн нээлтийн ёслолд, ШХАБ-ын ээлжит дарга орны удирдагчийн хувьд Ши Жиньпин “Шанхайн үзэл баримтлалыг уламжлан, хувь заяаны хамтын цогц байгуулъя” сэдвээр илтгэл тавьж, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Пакистаны ерөнхийлөгч Хуссейн нар анх удаа гишүүн орны удирдагчийн хувьд Чиндаогийн дээд уулзалтад оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлж: Энэ удаагийн дээд уулзалт бол ШХАБ гишүүдээ өргөтгөснөөс хойших анхны дээд уулзалт, урьдынхыг уламжлан, хойшдыг залгамжлах нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Ши Жиньпин: ШХАБ байгуулагдсан 17 жилийн турш хөгжлийн өвөрмөц замаар замнан, их амжилт гаргаж, холбоо байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй бүтээлч түншийн харилцаа тогтоосон юм. Энэ бол олон улсын харилцааны онол, практикийн чухал шинэчлэл, бүс нутаг хамтран ажиллах шинэ загвар бөгөөд бүс нутгийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулсан юм гэжээ.
ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, ОХУ-аас ШХАБ-д суугаа Нарийн бичгийн дарга нарын газрын байнгын төлөөлөгч Лукиансев манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Ши Жиньпин даргын хэлсэн үгнээс үзвэл тэр бүс нутаг, дэлхийн байдалд нарийн магадалгаа хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг оновчтой задлан шинжилсэн байна гэжээ.
“Ши Жиньпин даргын хэлсэн үг маш баялаг агуулгатай, системтэй байлаа. Тэрээр, бүс нутаг, дэлхийн байдалд тодорхой үнэлгээ, магадалгаа хийсэн. Ши Жиньпин ШХАБ-ын улс төр, бүс нутгийн аюулгүйн байдал, эдийн засаг хэмээх гурван гол салбар, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг оновчтой задлан шинжилсэн байна. Мөн Ши Жиньпин дарга сонирхолтой санаачилга дэвшүүллээ. Эдгээр санаачилгыг гишүүн орнууд дэмжиж, хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ: ШХАБ урт хугацааны амьжиргааны болон хамтын ажиллагааны хөдөлгөх хүчтэй байгаагийн үндсэн шалтгаан бол “Шанхайн үзэл баримтлал”-ыг практикт хэрэгжүүлж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай, эрх тэгш, харилцан зөвшилцөж, олон ургальч соёл иргэншлийг хүндэтгэн, хамтдаа хөгжих арга замыг эрэлхийлсэнд байгаа юм гэжээ.
Тэрээр ШХАБ Шанхайн үзэл баримтлалын удирдлагаар нягтарч, хамтран ажиллаж, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогцыг нэг сэтгэл, нэг зоригоор хамтдаа байгуулахаа дахин нотолсон юм. Энэ тухай Пакистаны Панжав их сургуулийн улс төрийн салбарын эрхлэгч Аббас, ШХАБ-ын болон хүн төрөлхтний хувь заяны хамтын цогц байгуулах тухай үзэл баримтлал гишүүн орнуудын ирээдүйн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм гэжээ.
"Ши Жиньпин дарга хамтдаа ашиг олох, хуваалцахыг чухалчлан, гишүүн орнууд зөрчлөө хойш тавьж, бүс нутгийн орон бүрт хөгжлийн үр шимийг хүртээх ёстой. Мөн терроризмын эсрэг зөвхөн ганц орон биш, талууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадвал урт хугацаанд аюулгүй, тогтвортой хөгжинө гэсэн юм. Ши Жиньпиний дурдсан ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн хөтөлбөр маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Энэтхэгээс БНХАУ-д суугаа элчин сайд Бамбавал сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Ши Жиньпин даргын илтгэл ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг зааж өгсөн юм. ШХАБ-ын хүрээнд Энэтхэг улс илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Делигийн их сургуулийн профессор Ахишек Пратап Сингх: ШХАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа бол олон талт, олон давхаргатай харилцаа бөгөөд нөлөө нь ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнээс хальсан юм гэжээ.
"БНХАУ-ын дарга Ши Жиньпин, дэлхийн соёлын солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн итгэлцэл, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай олонтаа онцолсон. Үүнийг ШХАБ-ын гишүүн орнууд дэмжсэн бөгөөд дэлхийн хөгжилд ч ашигтай юм" гэжээ.
ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт өндөрлөв
2018-06-11 21:11
ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт өндөрлөв.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
