
Орон нутгийн цагаар 12-нд Сингапурын ерөнхийлөгчийн ордонд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Сингапурын ерөнхий сайд Ли Хиен Лоонгтай хэлэлцээ хийв.
Ли Кэчян: Сингапур бол Хятад улсын найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. 2015 онд Ши Жиньпин Сингапурт төрийн айлчлал хийх үедээ хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоосон юм. Хятад улс Сингапуртай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Сингапурын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
Тэрээ: Айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны олон хэлэлцээр байгуулна. АСЕАН-ы дарга орны хувьд гаргасан Сингапурын хүчин чармайлтыг Хятад улс сайшааж, АСЕАН-тай бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Бие биеэ хүндэтгэсний үндсэн дээр "бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр"-ийн (RCEP) хэлэлцээг эртхэн дуусгахыг хүсэж байна. Энэ нь ДХБ-аар гол болгосон чөлөөт худалдааны тогтолцоо, эдийн засгийн даяаршлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм. Бүс нутгийн орнуудтай хамт "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-ийн зөвшилцлийг ахиулж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна гэжээ.

Ли Хиен Лоонг: Сингапур, Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шат ахиулах нь хоёр орны аж ахуйн нэгж, ард түмэнд бодит үр ашиг хүртээж, худалдаа, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүчтэй дохио уламжлах юм. Хятад улстай ухаалаг хот байгуулалтын хамтын ажиллагаагаа ахиулж, цахим худалдааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэхэд бэлэн байна. "Эх газар тэнгисийн хонгил"-ыг сайтар байгуулж, хоёр талын худалдаа, ложистикийн гүйлгээг ахиулна. АСЕАН-ы дарга орны хувьд Сингапур улс АСЕАН, Хятадын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
