solongonews
2023 оны Бээжингийн соёлын форумын нээлтийн ёслолд Цай Чи оролцож үг хэлэв
2023-09-15 10:18
2023 оны Бээжингийн соёлын форумын нээлтийн ёслолд Цай Чи оролцож үг хэлэв.

   2023 оны Бээжингийн соёлын форум 14-ний үдээс өмнө Бээжин хотноо нээгдэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй нээлтийн ёслол дээр дарга Ши Жиньпиний баяр хүргэсэн захидлыг уншив. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Цай Чи нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Цай Чи хэлэхдээ "Дарга Ши Жиньпиний баяр хүргэсэн захидалд Хятад үндэстний нээлттэй, хүртээмжтэй, хамтарсан соёлын оюун ухаан, Хятадын соёл иргэншлийн гарамгай шинж чанарыг гүн гүнзгий тайлбарлаж, Дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн бүх улс орнуудтай соёлын солилцоог бэхжүүлэх, соёлын хөгжлийг хамтдаа хөхиүлэн дэмжих Хятадын тууштай шийдэмгий байдал, бодлогын саналыг тодорхой зарласан байна. Бид баяр хүргэх захидлын сүнсийг хөтөч болгон авч, Хятад үндэстний орчин үеийн соёл иргэншлийг дээд түвшинд бүтээн байгуулж, соёл иргэншлийн дунд өргөн хүрээтэй солилцоо, харилцан суралцах ажлыг хийж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад гүн гүнзгий, удаан үргэлжлэх соёлын хүч чадлыг оруулах ёстой. Өөртөө итгэх итгэл, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг удирдамж болгон авч, "хоёр нэгдэл"-ийн үндсэн шаардлагуудыг ухамсартайгаар хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социалист соёлын хөгжлийн замыг тууштай дагах шаардлагатай. Хятадын уламжлалт соёлыг эрчимтэй урагшлуулж, түүх, соёлын өвийг системтэйгээр хамгаалж, социалист үндсэн үнэт зүйлсийн тэргүүлэх үүргийг бүрэн гүйцэтгэж, үндэсний сэргэн мандалтыг бодитой болгох сүнслэг хүчийг хөгжүүлэх ёстой. Ард түмнээр гол болгож, үзэл суртал, уран бүтээлийн нэгдмэл байдлыг чандлан сахиж, гол гол сэдвийг урагшлуулж, олон янзын эв нэгдлийг дэмжин, илүү чанартай уран бүтээл туурвин бүтээж, соёлын үйл хэрэг, соёл урлагийн салбарыг хөгжүүлэн, ард түмний сүнслэг ертөнцийг байнга баяжуулж байх шаардлагатай. Бид зарчимч байдал, шинэчлэлийг баримталж, эхийг хэзээ ч мартаж болохгүй, гаднын хүмүүсийг шингээж, ирээдүйтэй нүүр тулж, цаг үеийн сэдэвт шинэчлэл хийж, практик асуудлуудыг шийдвэрлэхэд шинийг санаачлах ёстой. Шинжлэх ухаан, технологийн эрх мэдлийг бэхжүүлэхэд шинийг санаачилж, соёлын хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Бид нээлттэй, өөр өөр соёл иргэншлийн дунд харилцан хүндэтгэлтэй, эв найрамдалтай хамт оршихыг дэмжиж, соёлын солилцооны саад бэрхшээлийг өргөн хүрээтэй оюун ухаанаар таслан зогсоох, бусад соёл иргэншилтэй солилцоо, харилцан суралцах эрч хүчтэй байхын тулд өөрсдийн соёл иргэншлийг дэмжин, соёл иргэншлийн дунд солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулах ёстой" гэв.

Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран өөрийн соёлын байр суурийг чандлан баримталж, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг урагшлуулж, дэлхийн бүх улс оронд хүмүүс хоорондын солилцоо, соёлын интеграци, ард түмний харилцааны шинэ нөхцөл байдлыг бий болгохын төлөө хичээн ажиллах болно. Бээжингийн соёлын форум сайн үр дүнд хүрч, соёл солилцоог дэмжин, соёл иргэншлийн дунд харилцан суралцахуйг гүнзгийрүүлэх нэгдүгээр зэрэглэлийн платформ байгуулна гэдэгт найдаж байна гэж Цай Чи хэлжээ.

2023 оны Бээжингийн соёлын форумыг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, Бээжин хотын намын хороо, Бээжин хотын ардын засгийн газар хамтран зохион байгуулж байна. Форумд төв, орон нутгийн суртал ухуулга, соёлын салбарын хариуцлагатан, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, зохиолч, зураач, аж ахуйн нэгжийн удирдлагууд, олон улсын болон соёлын салбарын олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох болно.

Зохиогч: ЖАН ШҮӨ,ЖЭН ХАЙ-ӨҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл