Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 05-ны өдөр Андрей Нерина Ражоэлинатай утсаар ярьж, Мадагаскарын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгосныг нь баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Мадагаскар уламжлалт нөхөрлөлтэй. Сүүлийн жилүүдэд манай хамтын удирдлагын дор хоёр улсын харилцаа хөгжлийг түргэтгэж, янз бүрийн салбарт үр өгөөжтэй солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлсэн бөгөөд бие биенийхээ гол ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар тууштай дэмжиж байна. Би Хятад-Мадагаскарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хоёр ард түмний тусын тулд ХятадМадагаскарын бүх талыг хамарсан хамтын ажиллагааны түншлэлийг цаашид илүү их хөгжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Ражоэлинатай хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
