Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин иргэний захиргааны ажлын талаар чухал заавар гаргалаа. Сүүлийн жилүүдэд иргэний захиргааны байгууллага төвийн шийдвэр төлөвлөлтийг нухацтай хэрэгжүүлж, төрөл бүрийн ажилд шинэ ахиц гарган, өөрчлөлт хөгжлийн тогтвортой байдалд сайтар үйлчилгээ үзүүлсэн гэж дарга Ши Жиньпин онцлов.
Тэрээр:
- Шат бүрийн намын хороо, захиргаа иргэдэд чиглэж, иргэдийн захиргааны ажлын тухай удирдлагыг эрчимжүүлэн, анхан шатны үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэний захиргааны ажлын тогтвортой хөгжлийг ахиулах ёстой. Шат бүрийн иргэний захиргааны байгууллага намын байгуулалтыг эрчимжүүлж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, ядуурлаас ангижруулах ажилд түлхүү анхаарал хандуулж, эмзэг давхарга, ард түмний ашиг сонирхлын асуудлыг сайтар зохицуулж, үүрэг хариуцлагаа идэвхтэй хэрэгжүүлэн, чинээлэг нийгэм, социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулахад шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна.
БНХАУ-ын иргэний захиргааны XIV хурал энэ сарын 02-нд Бээжинд хотноо болов. Хурлаар Ши Жиньпин даргын чухал зааврыг уламжилсан байна.
