ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хороо 01-р сарын 26-ны өдрийн орой хурал хуралдуулсан байна. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихэн хурлыг удирдан хөтөлж явууллаа.
Тус хурлаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Орон нутгийн болон яамдын түвшний дарга удирдлага эрсдэлээс урьдчилан сэргийлэн шийдвэрлэх тусгай сэдэвт хурлын нээлтийн ёслол дээр хэлсэн чухал үгийн үзэл санаа, Төвийн улс төр, хууль цаазын ажлын хурал дээрх чухал яриа болон сүүлийн өдрүүдэд хуралдсан, үүнд холбогдох хурлын хэд хэдэн үзэл санааг суралцсан байна.
Мөн хурлаас Хятадын зохион байгуулах хэлтсийн дарга нарын хурал, Ахмад удирдлага, дарга нарын хурал, Хятадын нэгдсэн фронтын хэлтсийн дарга нарын хурал болон 2019 оны Тайваний тухай ажлын хурал, Хятадын их, дээд сургуулийн намын байгуулалтын ажлын хурлын үзэл санааны хэрэгжилтийн ажлыг судлан төлөвлөсөн байна.
Хурлаас бас бусад зүйлсийг хянан зөвлөв.
