solongonews
Ли Чян Мишустин ОХУ-ын Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд баяр хүргэв
2024-05-13 11:22
Ли Чян Мишустин ОХУ-ын Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд баяр хүргэв.

      Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 12-ны өдөр Мишустинтай утсаар ярьж, ОХУ-ын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд баяр хүргэв.
       Ли Чян хэлэхдээ“Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нарын стратегийн удирдлага дор Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн.Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа эмх цэгцтэй урагшилж, ард түмэн, соёлын харилцаа улам ойртож, хоёр орон, ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна.Би Ерөнхий сайд Мишустинтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Хятад, Оросын харилцааны утга санааг баяжуулж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна”.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл