solongonews
Ши Жиньпин Испанид төрийн айлчлал хийж байна
2018-11-28 10:10
Ши Жиньпин Испанид төрийн айлчлал хийж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 27-нд Мадрид хотноо хүрэлцэн очиж, Испанийн вант улсад төрийн айлчлал хийж байна.

Орон нутгийн цагаар 16 цаг 05 минутад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Мадридын олон улсын нисэх онгоцны Баржас буудалд газарджээ. Ши Жиньпин ба түүний гэргий Пэн Ли-Юань нарыг Испанийн засгийн газрын дээд албаныхан халуун дотноор угтаж, Испани хүүхдүүд Ши Жиньпин, Пэн Ли-Юань нарт амьд цэцэг бэлэглэн, хүндэт харуулын цэргүүд ёслол төгөлдөр жагсаж угтлаа.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Испанийн засгийн газар, ард түмэнд мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн юм. Ши Жиньпин: Хятад, Испани хоёр орны харилцаа эртний түүхтэй. 2000 гаруй жилийн өмнө, эх газрын торгоны зам эртний нийслэл Чан-Ань хотыг Испанийн Таррагона хоттой холбожээ. 400 гаруй жилийн өмнө, хоёр тал тэнгисийн торгоны замаар арилжаа хийж байлаа. 1973 онд хоёр орон дипломат харилцаа, 2005 онд, стратегийн түншийн иж бүрэн харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа хөгжлийн шинэ үе шатанд шилжсэн юм. Одоо хоёр орон хөгжил өөрчлөлтийн чухал үедээ байгаа тул харилцаагаа гүнзгийрүүлж, уламжлалт найрамдлаа бататган, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтдаа хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд тустай юм гэжээ.

Найруулагч: Фаина
Эх сурвалж : http://russian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл