solongonews
Ши Жиньпин чухал заавар өгсөн байна
2018-12-04 17:13
Ши Жиньпин чухал заавар өгсөн байна.

Үндсэн хуулийн V өдөрлөг тохиож буй энэ үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар өглөө.

Тэрээр: Хуулийн дагуу улсаа засахад эхлээд үндсэн хуулийг баримтлах хэрэгтэй. Одоо хэрэгжүүлж буй үндсэн хууль бол намын удирдлагаар, манай орны социалист хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн бодит үйл ажиллагааны туршлагыг гүнзгий дүгнэсний үндсэн дээр боловсруулж, сайжруулан, нам, ард түмний үзэл санааг дээд хэмжээгээр нэгтгэсэн юм. Иймээс өөрчлөлт нээлт, социалист, орчин үеийн бүтээн байгуулалтад хуулийн засаглалын үндсэн баталгаа болсон юм. Намаас ард түмнээ удирдан үндсэн хуулийг боловсруулж сайжруулахад төр улсаа засах явц дахь үндсэн хуулийн гүйцэтгэх үүргийг гүйцэд дайчлах хэрэгтэй. Шинжлэх ухаанч, үр ашигтай, бүрэн дүүрэн тогтолцооны системээр үндсэн хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж, хяналтыг эрчимжүүлэн, нэр хүндийг хамгаалж, хэрэгжилтийг дээшлүүлэн шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Бүх нам бүх нийгмийн хэмжээнд үндсэн хуулийг эрхэмлэх, суралцах, мөрдөх, хамгаалах сургалт сурталчилгааг гүнзгий өрнүүлж, үндсэн хуулийн үзэл санааг баримтлан, бүх иргэдийг социалист хуулийн засаглалыг эрхэмлэгч, ухамсраараа мөрдөгч, хэлбэрэлтгүй хамгаалагч болгох хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл