БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Жибути улсын ерөнхийлөгч Исмайл Омар Гуеллех нар 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу өнөөдөр харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
- Дипломат харилцаа тогтоосноос хойших 40 жилийн хугацаанд Хятад, Жибутийн харилцаа энх тайван, тогтвортой хөгжиж, чухал ашиг сонирхол, анхаарлын төвд буй асуудлын талаар хоёр орон харилцан ойлголцож, дэмжин, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрсэн юм. 2017 оны 11 дүгээр сард та Хятад улсад төрийн айлчлал хийхэд бид хамтдаа Хятад, Жибути стратегийн түншийн харилцаа байгуулахыг зарлан мэдэгдсэн билээ. Өнгөрсөн оны 09 дүгээр сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр бид Хятад, Жибутийн харилцааг хөгжүүлэх талаар шинэ зөвшилцөлд хүрч, түүнчлэн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг хамтаар урагш ахиулах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Би Хятад, Жибутийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үздэг, таны хамт хичээн зүтгэж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтын үр бүтэмжийг хэрэгжүүлэн, Хятад, Жибутийн стратегийн түншийн харилцаа тасралтгүй шинэ шатанд ахихыг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Гуеллех баярын цахилгаандаа:
- 1979 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр бол Жибути, Хятадын дипломат харилцааны суурийг тавьсан цаг мөч юм. 40 жилийн турш Жибути, Хятадын харилцаа урагштай хөгжсөн явдалд би сэтгэл хангалуун бөгөөд бахархаж байна. Хятадын засгийн газар болон ард түмний олгосон туслалцаа дэмжлэгт Жибути чин сэтгэлээсээ талархаж байгаа бөгөөд үргэлжлэн нэг Хятад улсын зарчим хэрэгжүүлэх болно. Таны хамт хичээн зүтгэж, Жибути, Хятадын харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжихийг ахиулахад миний бие бэлэн байна гэжээ.
