solongonews
Ши Жиньпин Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний олон улсын хамтын ажиллагааны форумд баярын захидал илгээв
2023-09-15 11:55
Ши Жиньпин дарга Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний олон улсын хамтын ажиллагааны форумд баярын захидал илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 15-ны өдөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний олон улсын хамтын ажиллагааны форумд баярын захидал илгээжээ. 

Ши Жиньпин захидалдаа "Хятад-Европын ачааны галт тэрэг ашиглалтад орсноос хойш аюулгүй, саадгүй, тогтвортой ажиллаж, Ази, Европыг холбосон олон улсын тээврийн шинэ байдлыг бий болгож, уг замын дагуух эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний нийлүүлэлтийг тогтвортой байлгаж баталгаажуулан, дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч нэмэрлэсэн юм. Хятад улс талуудтай хамтдаа торгоны замын энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцах үзэл баримтлалыг мөрдөж, хамтаар зөвшилцөж, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах зарчим баримтална. Үүний дагуу Хятад-Европын ачааны галт тэрэгний ашиглалтыг илүү чанартай, үр ашигтай, аюулгүй болгож, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, улс орнуудын ард иргэдэд үр өгөөжтэй байлгаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад илүү их хүчин зүтгэл оруулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл