Ши Жиньпин дарга:
- Ерөнхийлөгч та саяхан Хятадад амжилттай төрийн айлчлал хийж, бид хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй томоохон асуудлаар санал бодлоо солилцон олон талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой юм гэж онцоллоо.
Хятад, Америк хоёр тал хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны дээд зиндааны олон давхаргын хэлхээ холбоог илүү төлөвлөн зохицуулж, Хятад, Америкийн дээд зиндааны яриа хэлэлцээрийн дөрвөн механизмын хоёр дахь хэлэлцээрийг сайтар зохион явуулж, хоёр орон хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, төслийг хэрэгжүүлэх шаардлагатай юм гэж Ши Жиньпин дарга онцолсон байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлах үед маш хүндэтгэлтэй хүлээн авсан Ши Жиньпин даргад дахин талархал илэрхийлээд Хятадын эртний түүх, гайхамшигт соёл түүх надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ши Жиньпин дарга энэ удаагийн айлчлалын үр дүнг эергээр үнэлж буйг, мөн хоёр орны харилцааг ахиулах тухай байр суурийг би сайшааж байна гэж онцолжээ.
БНАСАУ дахин баллистик пуужин хөөргөсөн явдал олон улсын аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчирна гэж Америкийн тал түгшиж байна. Хятадын тал БНАСАУ-ын цөмийн асуудлыг зохицуулах талаар чухал үүрэг гүйцэтгэж буйг Америкийн тал чухалчилж байгаа бөгөөд Хятад улстай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах арга зам эрэлхийлэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн байна.
