solongonews
Аюулгүй байдлыг сайжруулж, орчин үеийн цэрэг армийг байгуулна
2017-10-20 22:53
Хятад улсын аюулгүй байдлыг сайжруулж, орчин үеийн цэрэг армийг байгуулна.

Ши Жиньпин дарга ХКН-ын ХIХ их хуралд тавьсан тайландаа Хонконг, Макаогийн талаарх ажлыг ярих үед Ши Жиньпин тэмдэглэхдээ: "Нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо удирдах", "Макаочууд Макаогоо удирдах" дээд хэмжээнд өөртөө засах чиглэлийг эрх биш бүх талаар оновчтой хэрэгжүүлж, үндсэн хууль болон тулгуур хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж, тулгуур хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтолцоо  механизмыг боловсронгуй болгоно. "Ямарваа хэлбэрээр "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах оролдлогыг бут ниргэх гуйвшгүй үзэл санаа, бүрэн итгэл, хангалттай чадвар бидэнд байна. Ямарваа  хувь хүн, байгууллага нэгж, улс төрийн нам, ямарваа цаг үед ямар хэлбэрээр Хятадын нутаг дэвсгэрээс өчүүхэн хэсгийг ч гэсэн хагалан бутаргахыг бид яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм гэжээ.
“Нэг улс хоёр систем” бол Хонконг, Макаог урт удаан тогтвортой хөгжүүлэх хамгийн тохиромжтой тогтолцоо юм. Хонконг, Макаогийн онцгой  бүсийн захиргаа, засаг дарга нар хуулийн дагуу засаглаж, идэвхтэй ажиллан,  иргэдийн амьжиргааг сайжруулахыг баталгаажуулж, ардчиллыг эмх цэгцтэй ахиулан, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн хуулийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой. Хонконг, Макаогийн оршин суугчдын эх газарт хөгжлийн хүрээгээ тэлэхэд тус дэм болох бодлого арга замыг боловсронгуй болгоно гэсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл