solongonews
Ван И Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
2024-01-15 16:15
Ван И Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

        ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, ГХ-ны сайд Ван И 1-р сарын 14-ний өдөр Каир хотноо Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейттэй уулзав. 

        Ван И хэлэхдээ, Хятад Арабын дээд хэмжээний анхны уулзалт амжилттай болж, Ши Жиньпин дарга Арабын орнуудын удирдагчидтай нийтлэг ойлголтод хүрсэн нь хоёр талын харилцаанд сайн цаг ирснийг харуулж байна. Энэ нэг жилд дээд хэмжээний уулзалтын үр дүнг талууд тууштай хэрэгжүүллээ. Арабын холбооны 22 орон бүгд “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулагч, идэвхтэй оролцогч орнууд юм. Хятад улс Арабын орнуудтай хамтдаа хоёр талын ажил хэрэгч харилцааг гүнзгий хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

        Ван И хэлэхдээ, Энэ жил Хятад-Арабын улсуудын хамтын ажиллагааны форум байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Форум өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Хятад, Арабын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Хятад-Арабын хамтын ажиллагааны гүүр болсон билээ. Форумын 10 дахь удаагийн сайд нарын чуулган энэ жил Хятад улсад зохион байгуулагдах гэж байна. Хятад улс Арабын талтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, уулзалтыг сайн зохион байгуулж, шинэ ирээдүйг нээж, Хятад-Арабын харилцаанд шинэ түлхэц өгөхөд бэлэн байна.

 

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл