solongonews
Пэн Лиюань зэрэг тэргүүн хатагтай нарын арга хэмжээ болов
2018-12-01 21:37
Пэн Лиюань зэрэг тэргүүн хатагтай нарын арга хэмжээ болов.

Орон нутгийн цагаар 30-нд Аргентины тэргүүн хатагтай Авадын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Их хорийн удирдагчдын Буэнос Айресийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй удирдагчдын гэргий нарын хамт зохиолч Окампогийн амьдарч байсан орон сууцтай танилцжээ.
Тэрээр хүлээн авалтад оролцон, эмэгтэйчүүдийн хамтлагийн хөгжмийн тоглолт үзэж, хатагтай нартай халуун дотно яриа өрнүүлсэн юм. Тэргүүн хатагтай нар хуучин орон сууцны өмнө хамт зураг авахуулж байрны түүх соёл, барилга байгууламжтай танилцжээ. Пэн Лиюань хэлэхдээ: Хуучин байртай танилцсанаар Аргентины соёлын онцлогийг илүү сайн ойлголоо гэжээ. Тэрээр, соёлын солилцоог эрчимжүүлж, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг Хятад, Аргентин хоёр талаас хүссэн байна.
Окампо бол XIX зууны сүүлчээс ХХ зууны 70-аад онд амьдарч байсан Аргентины алдартай эмэгтэй зохиолч, нийгмийн зүтгэлтэн юм. Түүний амьдарч байсан хуучин орон сууц одоо Аргентины түүх соёлыг харуулах дурсгалт газар болсон байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл