solongonews
Ши Жиньпиний үзэл санааг судалан хэрэгжүүлэх сэдэвчилсэн сургалтын дүгнэлтийн хурал болов
2024-02-05 14:09
Дарга Ши Жиньпиний үзэл санааг судалан хэрэгжүүлэх сэдэвчилсэн сургалтын дүгнэлтийн хурал болов.

        Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санааг судалж хэрэгжүүлэх сэдэвчилсэн сургалтын дүгнэлтийн хурал 04-нд Бээжинд боллоо.

        Хэдхэн хоногийн өмнө Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны сэдэвчилсэн сургалтын тайлан болон үр дүнг нэгтгэж бэхжүүлэх хуралд илтгэл тавьсан юм.

        Илтгэлдээ "Сэдэвчилсэн сургалтыг эхлүүлснээс хойш "Үзэл санаанаас суралцах, намч чанарыг бэхжүүлэх, практикийг чухалчлах, шинэ ололт амжилт бий болгох" ерөнхий шаардлагыг намын бүх түвшинд чанд баримталж, зорилт үүргээ тодорхойлсон. Хичээн суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, оны эхэнд тодорхойлсон ажлуудыг ул суурьтай хийж байна. Ялангуяа өндөр чанартай хөгжилд үүсэх саад тотгор, иргэдийн өмнө тулгамдсан асуудал, намын бүтээн байгуулалтад тулгарч буй асуудлыг тууштай шийдвэрлэж, хүлээгдэж буй зорилгодоо хүрч, тодорхой үр дүнд хүрсэн" гэжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл