Төв хорооны Гадаад хэргийн ажлын хурал 06-р сарын 22-23-нд Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин илтгэл тавилаа. Тэрээр: Хятад улсын гадаад харилцааны ажил шинэ эриний Хятадын онцлогтой социалист гадаад харилцааны үзэл санаагаар удирдлага болгож, гадаад дотоод хоёр их талыг ерөнхийд нь зохицуулж, үндэстний сэргэн мандалтад үйлчлэх, хүн төрөлхтний дэвшлийг ахиулах талыг сайтар чухалчилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг гуйвшгүй хамгаалж, олон улсын засаглалын системийн өөрчлөлтөд идэвхтэй оролцон, удирдан дагуулж, олон улсын түншүүдийн боловсронгуй харилцааг бүрдүүлж, Хятадын онцлогтой социалист их гүрний гадаад харилцааны шинэ төлөвийг нээж, бүх талаар чинээлэг нийгэм байгуулах, социалист орчин үеийн хүчирхэг орон болгон байгуулах ашигтай нөхцөл бүрдүүлж, зохих хувь нэмэр оруулах хэрэгтэй хэмээн онцолжээ.
Тэрээр: Намын XVIII их хурлаас хойш, олон улсын байдал ээдрээтэй нөхцөлд Хятад улсын гадаад харилцааны ажил олон бэрхшээлийг даван, зоригтой урагшлан, өргөн далайцтайгаар, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг нээлтийн чанартай ахиулж, маш олон эрсдэл сорилтыг туулж, олон бэрхшээлийг даван, цөөнгүй бэрх ажлыг бүтээж, түүхэн амжилт гаргалаа. Мөн гадаад харилцааны ажлын тухай иж бүрэн онол, практикийн шинэчлэл хийж, шинэ эриний Хятадын онцлогтой социалист гадаад харилцааны үзэл санааг бий болгосон гэжээ.
Ши Жиньпин: Одоо Хятад улс хөгжлийн хамгийн сайн үе шатандаа байна. Дэлхий нийт зуун жилд байгаагүй их өөрчлөлтийн үед оршиж, энэ хоёр хөл нэгтэй, харилцан түшиж байна. Бид дэлхийн өөрчлөлт шинэчлэлийн үе шатны олон улсын чиг хандлагын өөрчлөлтийн хэмнэлд гүнзгий анализ хийж, түүхэн зангилаа үед Хятад улсын гадаад орчны үндсэн төлөв байдлыг оновчтой ашиглан, гадаад харилцааны ажлыг ерөнхийд нь төлөвлөж, ахиулах хэрэгтэй. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах далбааг өндөрт өргөж, олон улсын засаглалын системийг улам шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
