solongonews
Чэнь Вэньчин Туркийн Гадаад хэргийн сайд Федантай уулзав
2024-06-04 10:31
Чэнь Вэньчин Туркийн Гадаад хэргийн сайд Федантай уулзав.

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн улс төр, хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга Чэнь Вэньчин 3-ны өдөр Бээжинд Туркийн Гадаад хэргийн сайд Федантай уулзав.

        Чэнь Вэнчин хэлэхдээ“Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Эрдоган нар Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх талаар олон шинэ нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны урт хугацааны хөгжлийн шинэ хөгжлийн төлөвлөгөөг гаргасан.Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, хоёр орны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд гаргахад Хятад улс Турктэй гар нийлэн ажиллахад бэлэн байна.Мөн Хятад,Туркийн харилцааны утга санааг улам баяжуулан өргөжүүлж, хоёр орны аюулгүй байдлын ашиг сонирхлыг сайтар хамгаалж, хоёр орны хөгжлийн стратегид нийцэж, хоёр орон, бүс нутаг, дэлхийн энх тайванч хөгжилд нааштай хувь нэмэр оруулахад хичээн ажиллах болно”.

        Федан хэлэхдээ“Турк Хятад хоёр орны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг цаашид ахиулах болно”.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл