solongonews
Ши Жиньпин баярын захидал илгээв
2024-05-24 11:41
Ши Жиньпин баярын захидал илгээв.

     Өнөөдөр, 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд баяр хүргэсэн захидал илгээжээ.

        Ши Жиньпин захидалдаа, Хятад-Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын найрсаг харилцаа олон мянган жилийн түүхтэй. 2022 онд Хятад-Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний анхдугаар уулзалт амжилттай болж, Хятад улс болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ төлөв байдлыг нээсэн юм. Хятад улс болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн үндэсний хөгжлийн стратеги, алсын хараа, төлөвлөгөөний уялдаа холбоог бэхжүүлж, харилцан нөхөх давуу талыг бүрэн бадруулж, хамтын ажиллагааны шинэ эрч хүчийг бий болгож, хоёр талын хөгжил цэцэглэлтийг ахиулах болно. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудтай эв нэгдлийг ахиулан, хамтын ажиллагааг эрэлхийлж, Хятад болон Персийн булангийн хамтын ажиллагааны харилцааны шинэ хуудсыг бичиглэхэд Хятад улс бэлэн байна.

       Хятад-Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум мөн өдөр Фүжянь мужийн Шямэнь хотод нээгдэж, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Фүжянь мужийн ардын захиргаа хамтран зохин байгуулжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл