
03-р сарын 24-нд Францын Нис хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макронтой уулзлаа. Уулзалтын өмнө Макрон Ши Жиньпин даргад 1688 онд Францад франц хэлээр хэвлэгдсэн анхны “Шүүмжлэлт номыг уншихуй” номыг бэлэглэжээ.
Макрон: - Энэ номын эх орчуулга, танилцуулга нь Шарль де Секондат, Вольтер нарын гүн ухаанд санаа оноо өгсөн юм. Тус номын жинхэнэ эх хоёрхон ширхэг байгаа, нэгийг нь танд бэлэг болгож байна. Нөгөө нь Парис дахь Францын Үндэсний урлагийн Гимет музейд хадгалж байгаа гэжээ.
Ши Жиньпин: - Энэ бэлэг маш үнэ цэнэтэй, үүнийг би авч очоод Хятадын Үндэсний номын санд хадгална гэжээ.
Тус номын эх асар үнэтэй юм. Францын тал Ши Жиньпин даргад бэлэг болгон өгч буй нь Хятад, Европын хэлхээ холбоо өнө эртний түүхтэйг онцлон харуулж байна гэж Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна.
Хятад улс нь Европын холбооны улсад 131 Күнзийн сургууль байгуулсан юм. Үүний дундаас Францад 16 Күнзийн сургууль байгуулсан байна.
