solongonews
Хятад, Оросын төрийн тэргүүн нар харилцан мэндчилгээ илгээв
2017-12-31 20:28
12-р сарын 31-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар харилцан шинэ оны мэнчилгээ илгээсэн байна.

Ши Жиньпин мэндчилгээндээ, Хятадын Засгийн газар, ард иргэдийн нэрийн  өмнөөс ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын ард иргэдэд чин сэтгэлийн баярын мэнд,  сайн сайхны ерөөлөө дэвшүүлжээ. Ши Жиньпин: 2017 оныг эргэн дурсахад Хятад,  Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа дээд түвшинд  шинэ чухал амжилтад хүрсэн. Хоёр тал гол ашиг сонирхолтой холбоотой асуудлаар  харилцан  дэмжиж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Европ, Азийн эдийн  засгийн холбоотой уялдуулан хамтран ажиллах талаар эхний үе  шатны чухал  амжилтад хүрч, хоёр орны стратегийн чанартай том төслийн хамтын ажиллагаа  тогтвортой хөгжин, инновац, хөдөө аж ахуй, орон нутгийн хамтын ажиллагаанд шинэ  хөдөлгөх хүч бий болж, хэвлэл мэдээллийн байгууллагын солилцооны оны арга хэмжээ  амжилттай өндөрлөн, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа эрчтэй өрнөж, хоёр орны  найрамдлын иргэний суурь улам бэхжин, хоёр тал олон улс, бүс нутгийн үйл хэрэгт  үр ашигтай зохицуулалт хийж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад  чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

В.Путин мэндчилгээндээ, Ши Жиньпин даргад шинэ оны мэнд хүргэн,  Хятадын иргэд аз жаргалтай, амар амгалан байхыг ерөөжээ. Тэрээр: Өнгөрөн одож  буй энэ жил Орос, Хятадын харилцаа шинэ амжилтад хүрлээ. Хоёр талын худалдааны хэмжээ илэрхий нэмэгдэж, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн салбарын  солилцоо эрчтэй хөгжсөнд би сэтгэл ханамжтай байна. Орос, Хятад олон улсын үйл  хэрэгт баялаг амжилттай хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын халуун цэгийн  асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хоёр тал орон нутгийн хэлхээ  холбоог идэвхтэй нягтруулан, 2018-2019 онд Орос, Хятадын орон нутгийн хамтын  ажиллагааны солилцооны он арга хэмжээг зохион байгуулна. Бид Хятад улстай  хамтран зүтгэж, Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, хоёр орны найрсаг ард иргэдэд үр өгөөжийг нь  хүртээнэ гэжээ.

Найруулагч: HURTS
Эх сурвалж : HOUR
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл