solongonews
“Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн тухай үзэл санааны судалгаа” ном хэвлэгдэн гарлаа
2018-07-20 15:40
“Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн тухай үзэл санааны судалгаа” ном хэвлэгдэн гарлаа.

ХОУР-гийн мэдээ, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрчлөлт нээлт болон Хятадын шинэ цаг үеийн хөгжлийн тухай өгүүлсэн тусгай бүтээл “Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн тухай үзэл санааны судалгаа” номыг саяхан хэвлэн гүйлгээн оруулсан нь олон нийтийн анхаарал, сайн үнэлгээг авсан байна. Дэн Сяопин 1978 онд Хятадын гадаадад нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс одоо болтол 40 жил болж байна. Уг номыг энэ үед хэвлэн гаргаж байгаа нь цагаа олсон үйл хэрэг боллоо. Хятадад өөрчлөлт шинэчлэлт гүнзгийрч байгаа үед Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл санаа нь Хятадын дараагийн хөгжилд чухал онолыг жолоодлого болж, “Ши Жиньпин шинэ цаг үеийн Хятадын ерөнхий зохион бүтээгч болсон байна” гэж шинжээчид үзэж байна.

“Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн тухай үзэл санааны судалгаа” номыг Хятадын ардын хэвлэлийн хороо хэвлэж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл санааг системтэй тайлбарласан онолын чухал бүтээл болно. Уг ном нийт 350 мянган үгтэй бөгөөд Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл санааг системтэй, тал бүрээр судлан тайлбарласан бүтээл болно.

“Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн тухай үзэл санааны судалгаа” ном олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан байна. “Россия сонин”, ТАСС агентлаг, Лаосын “Ардын сонин”, Испанийн олон улсын радио, Албанийн үнсний телевиз, Энэтхэгийн өглөөний сонин тэрчлэн Америк, Их Британи, Япон зэрэг орны хэвлэл ч энэхүү номын тухай мэдээлэл нийтэлсэн байна. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл