2019 оны 03-р сарын 21-нээс 26-ын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Итали, Монако, Францад төрийн айлчлал хийсэн байна. Аяллын төгсгөлд Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И энэ удаагийн айлчлалын талаар сэтгүүлчдэд танилцуулжээ.
Ван И хэлэхдээ: - "Хоёр чуулган" дөнгөж хаалтаа хийнгүүт дарга Ши Жиньпин Европ руу энэ жилийн анхны айлчлалаа эхлүүлсэн. Ши Жиньпин даргын айлчлал нь Итали, Монако, Францын харилцаанд шинэ эхлэл тавьж, “Бүс ба зам" Евразийн тивд шинэ орон зайг нээж, шинэ Хятад улс ЕХ-ны улсуудын бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хүч нэмсэн. Дарга Ши Жиньпиний айлчлал нь дэлхийн засаглалыг сайжруулах, олон талт хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байна гэжээ.
Дарга Ши Жиньпин зургаан өдрийн хугацаанд Ром, Парис зэрэг таван хотод төрийн айлчлал хийж, 40 гаруй арга хэмжээнд оролцсон байна. Энэхүү айлчлал нь харилцааг гүнзгийрүүлэх, нөхөрлөл, хамтын ажиллагааг ахиулж, сайн сайхан дурдатгал үлдээж, томоохон амжилт гаргасан гэж болох юм.
Ван И Ши Жиньпин даргын айлчлалын талаар ярилаа
2019-03-28 16:51
Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ши Жиньпин даргын айлчлалын талаар ярилаа.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
