solongonews
Төв хорооны улс төрийн товчооны нөхөд ажлаа тайлагнав
2018-03-21 16:10
Төв хорооны улс төрийн товчооны нөхөд ажлаа тайлагнав

"Намын төв хорооны нэгдмэл удирдлагыг эрчимжүүлэн хамгаалах тухай ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны шийдвэр”-ийн дагуу төв хорооны улс төрийн товчооны нөхөд жил бүр Намын төв хороо, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хандан ажлаа тайлагнадаг билээ. Энэ нь намын ХIХ их хурлаас хойш Намын төв хорооны нэгдмэл удирдлагыг эрчимжүүлэн хамгаалах тогтолцооны чухал зохицуулалт юм. Саяхан Төв хорооны улс төрийн товчооны нөхөд,  Намын төв хороо, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хандан ажлаа тайлагнасан байна. Ши Жиньпин дарга Төв хорооны улс төрийн товчооны нөхдийн тайланг нарийн хянамгай уншиж, Төв хорооны улс төрийн товчооны нөхдөд, үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, ажлаа сайн хийж, ажлын хэв суртлаа дээшлүүлэх талаар чухал заавар өгчээ.      

Төв хорооны улс төрийн товчооны нөхдийн ажлын тайлан 7  талын агуулгыг хамарчээ. Тухайлбал:

Нэг. Улс төрийн үзэл ухамсар, чухал талын үзэл ухамсар, төвөөр гол болгох үзэл ухамсар, төв рүү тэмүүлэх үзэл ухамсар зэрэг “4 үзэл ухамсар”-ыг тэргүүлэн бэхжүүлж, Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны нэр хүнд, нэгдмэл удирдлагыг эрс хамгаалах.

Хоёр. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаа, ХКН0-ын ХIХ их хурлын үзэл санаанаас суралцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх.

Гурав. Чухал асуудлын талаар заавар авч, тайлан тавих дүрмийг тэргүүлэн хэрэгжүүлэх.

Дөрөв. Ардчилсан, нэгдмэл байх дүрмийг тэргүүлэн хэрэгжүүлэх.

Тав. Намын төв хорооны шийдвэр, төлөвлөлтийн хэрэгжилтийг тэргүүлэн ахиулах.

Зургаа. Судалгаа хийж, ажлын хэв суртлыг сайжруулахыг тэргүүнд эрчимжүүлэх.

Долоо. Өөртөө хатуу шаардлага тавьж, цэвэр ариун байхыг эрхэмлэх зэрэг болно.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл