solongonews
Халуун сэтгэлт бизнес эрхлэгчид монгол оюутнуудаа дэмжлээ
2017-10-26 11:30
ХКН-ны XIX их хурал хүн бүхний итгэлийг чангалж, хөгжил дэвшлийн шинэ эринийг угтаж байгаа энэ цагт халуун сэтгэлтэй залуу бизнес эрхлэгч Хятад улсын Төвийн Үндэстний Их Сургуулийн амьдралын боломжгүй оюутнуудад дэмжин туслах буянтай сайхан үйл ажиллагааг өрнүүлжээ.

Ляо Нин мужийн Фүшийн нутагтай Монгол бизнес эрхлэгч Ян Юйже болон түүний найз Тан Жихуа, Ли Ан, Жан Чиньюй зэрэг төрвөн залуу 10 дугаар сарын 20-ны өдөр Төвийн Үндэстний Их Сургууль дээр хүрэлцэн очиж, Монгол хэл утга зохиолын салбарт суралцаж буй ар гэрийн ам;дралын боломж тааруу дөрвөн шинэ оюутанд туслахаар 160 мянган юанийн туслам үзүүлжээ. Тэднийг сайн суралцаж их сургуулиа амжилттай дүүргэж, нийгэм олон нийтэд оюун ухаан хүч чадлаа нэмэрлэхийг хүссэн байна.

Сайхан сэтгэлтэй энэ дөрвөн бизнес эрхлэгч дарга Ши Жиньпиний хэлсэн “Залуус хичээнгүйлбэл улс гүрэн хөгжиж, залуус чадвартай байвал улс орон хүчтэй” гэсэн үгээр ажил төрлөө өнгөтэй өөдтэй авч явахын зэрэгцээ улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудад тусалж, нийгэмд сэтгэлийн илч, зөв сайхан энергийг цэнэглэж явна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл