solongonews
УТЗЗ-ийн шинэ жилийн цайны үдэшлэг болжээ
2023-12-31 14:30
УТЗЗ-ийн шинэ жилийн цайны үдэшлэг болжээ

        Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хороо 12-р сарын 29-нд шинэ жилийн цайны үдэшлэг зохион байгуулав. Нам, төрийн удирдагчид болох Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюэсян, Ли Ши, Хань Жэн болон бусад ардчилсан нам бүлгүүдийн төв хороодын дарга нар, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны албан хариуцлагатан, Нам бус хүмүүсийн төлөөлөл, төвийн болон  төрийн байгууллагуудын холбогдох газрын албан хариуцлагатан, нийслэлийн үндэстнүүдийн олон салбарын төлөөлөл хуран цуглаж,  2024 оны шинэ жилийн баярыг угтлаа.

        Дарга Ши Жиньпин цайны үдэшлэг дээр чухал үг хэлэв. Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг иж бүрнээр ахиулах нь нам, улс орны шинэ эрин, шинэ аян дахь гол зорилт, шинэ эриний хамгийн том улс төр мөн гэж онцоллоо. Бид хамгийн өргөн эх оронч нэгдмэл фронтыг нэгтгэн хөгжүүлж, хүчирхэг улс орон, үндэсний сэргэн мандалтын төлөөх хамгийн том эгнээг буй болгож, эв нэгдлээр хүчээ хуримтлуулан, тэмцлээр их ололт амжилтыг бүтээж, Хятадын орчин үеийн шинэчлэлийн гайхамшигт хуудсыг хамтаар бичих ёстой гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл