solongonews
Хятад, Испанийн аж ахуйн нэгжийн зөвлөхүүдийн комиссын төлөөлөгчтэй уулзав
2018-11-29 12:02
Хятад, Испанийн аж ахуйн нэгжийн зөвлөхүүдийн комиссын төлөөлөгчтэй уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 28-нд Мадридад Испанийн ерөнхий сайд Санчестай хамт Хятад, Испанийн аж ахуйн нэгжийн зөвлөхүүдийн комиссын төлөөлөгчтэй уулзав.

Ши Жиньпин Хятад, Испанийн аж ахуйн нэгжийн зөвлөхүүдийн комисс байгуулагдаж, анхны хурлаа хийсэнд баяр хүргээд, түүнийг хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны индэр, “хамтран ажиллаж, давуу талаа харилцан нөхөх” хамтын ажиллагааны шинэ загвар гэж үзсэн байна.

Тэрээр: Хятад, Испани иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосон 13 жилийн турш, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш олон амжилт гаргалаа. Хоёр орон Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах нь амжилттай үлгэр жишээ юм. Хоёр орон стратегийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, давуу талаа харилцан нөхөх нь Ази, Европын дэд бүтцийн хэлхээ холбоог ахиулах, дэлхийн эдийн засгийг улам нээлттэй, багтаамжтай, тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хятадын олон улсын импортын экспо хэмээх олон нийтийн индрийг Испани улс улам илүү ашиглаж, үндэсний дүр төрх, шилдэг бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээгээ бүрэн харуулж, бизнесийн улам олон боломж олж, Хятад, Испанийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам нягтруулахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Хоёр орны аж ахуйн нэгж урт хугацааны турш Хятад, Испанийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн төлөө хичээл зүтгэл гаргасанд талархал илэрхийлж, хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд, худалдааны салбарынхны хамтын хичээл зүтгэлээр шинэ эриний Хятад, Испанийн хамтдаа ашиг хүртэх эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл