solongonews
Ли Шүлэй Хятад,Төв Азийн агентлагийн форумд оролцож буй гадаадын төлөөлөгчидтэй уулзав
2023-05-24 16:15
Ли Шүлэй Хятад,Төв Азийн агентлагийн форумд оролцож буй гадаадын төлөөлөгчидтэй уулзав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын хэлтсийн захирал Ли Шүлэй 05-р сарын 24-нд Бээжин хотноо болсон Хятад,Төв Азийн агентлагийн форумд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Дарга Ши Жиньпин болон Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар Хятад, Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, хамтын ажиллагааны шинэ зураг төсөл гаргаж, Хятад, Төв Азийн механизмын бүтээн байгуулалтыг дэмжин, стратегийн удирдамж өгч, хамтын ирээдүйтэй Хятад, Төв Азийн илүү ойр дотно нийгмийг байгуулахаар хичээсэн байна. Хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаашид эв нэгдэл, харилцан итгэлцлийг ахиулан, Торгоны замын түүхийг өгүүлэх, соёл иргэншлийн солилцоог гүнзгийрүүлэхэд тусалж, Хятад, Төв Азийн харилцаа, бүс нутгийн энх тайван, хөгжлийг хамтдаа дэмжих ёстой гэжээ.

Гадаадын төлөөлөгчид Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй зохион байгуулалттай солилцоог бэхжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, соёлын салбарт прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүстэй харилцах харилцаа, хүмүүсийн дотно харилцааг байнга дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Зохиогч: ЛЮЙ ХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл