solongonews
ӨМӨЗО-ны эдийн засгийг хөгжүүлэх, хонгилын эдийн засгийг суурьшмал эдийн засаг болгон хөгжүүлэх тухай хурал
2018-12-21 10:42
ӨМӨЗО-ныэдийн засгийг хөгжүүлэх, мөн хонгилын эдийн засгийг суурьшмал эдийн засаг болгон хөгжүүлэх нь сэдэвт онолын бага хурал болов.

            ӨМӨЗО-ныэдийн засгийг хөгжүүлэх, мөн хонгилын эдийн засгийг суурьшмал эдийн засаг болгон хөгжүүлэх нь сэдэвт онолын бага хурал  12 дугаар сарын 20-ны өдөр Хөххотод боллоо.

Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Ай лихуа хуралд оролцож:

- Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеийн Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэсэн чухал заавар ёсоор боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаарх хөрөнгө оруулалтыг үргэлжлэн нэмэгдүүлж, боомтын нээлт хийх ажлыг идэвхтэй дэмжин боомтын электрон ба мэдээллийн түвшнийг тасралтгүй дээшлүүлнэ. Боомтын бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулж, боомтын худалдаа эрхлэх орчныг өргөнөөр сайжруулж, боомтын чадамжийг алхам алхмаар дээшлүүлэн, бүх орны боомтын хөгжил, тогтвортой байдлын дунд урагшилж, тогтвортой байдлын дунд сайжрах хандлагатай болов гэсэн байна.

Мөн тэрээр цааш үргэлжүүлэн:

- Өвөр Монгол орны боомтын хөгжилт одоо ид “Тоо хэмжээний хуримтал”-аас “Чанарын үсрэлт” рүү хөгжих зангилааны хугацаанд оршиж байна. Хятад, Европын галт тэрэгний асуудлыг хэрхэн үнэн зөв шийдвэрлэж, орон байрны давуу талаа хэрхэн нээлт хийж хөгжүүлэх давуу тал болгон өөрчлөх, хил дагуух орны эдийн засгийн хөгжлийг хэрхэн ахиулах нь бидний өмнө тавигдаж байгаа чухал үүрэг юм. Хуралд оролцохоор ирсэн тусгай мэргэжилтэн эрдэмтэн, холбогдох байгууллага, нэгжүүдийн удирдлагаас тус удаагийн онолын бага хурлаар аз тохиол болгож, асуудлаар удирдамж болгон гүнзгий судлан ярилцаж, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, Өвөр Монголын боомтын хөгжилд арга бодлого хэрэгжүүлж Өвөр Монголын эдийн засгийн чанар сайтай хөгжилд оюун ухааны дэмжлэг өгөхийг хүсэж байна гэж чухалчилсэн юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл