solongonews
Ши Жиньпин Фижи улсын тусгаар тогтнолоо сэргээсний 53 жилийн ойд баяр хүргэв
2023-10-10 16:47
Ши Жиньпин Фижи улсын тусгаар тогтнолоо сэргээсний 53 жилийн ойд баяр хүргэв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 10-ны өдөр Фижи улсын ерөнхийлөгч Катониверэд цахилгаан илгээж, Фижи тусгаар тогтнолоо сэргээсний 53 жилийн ойд баяр хүргэв.

   Ши Жиньпин дарга "Хятад, Фижи дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа асар их хөгжиж, хоёр орны ард түмэнд илүү аз жаргал авчирч, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулав. Миний бие Хятад, Фижи улсын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Катонивертэй Хятад, Фижигийн иж бүрэн стратегийн түншлэлийг ахиулж, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

   Мөн өдөр Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Фижигийн ерөнхий сайд Ламбукад баярын цахилгаан илгээжээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл