2-нд Жүннаньхайд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны удирдах шинэ хамт олныг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин: Эмэгтэйчүүдийн ажлыг сайтар хийх нь эмэгтэйчүүд эв санаа нэгтэй байж, нам ард түмний ажлыг дорвитой хүчээр сэлбэхтэй холбоотой. Хятадын онцлогтой социалист эмэгтэйчүүдийн хөгжлийн замыг барьж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийн цаг үеийн гол уриаг баримталж, хүйсийн эрх тэгш байдлыг ахиулж, олон салбар дахь эмэгтэйчүүдийн идэвхтэй үүргийг дайчлан, тэднийг цаг үеийн тэргүүн эгнээнд, өөрчлөлт хийж, нээлттэй байлгах тэргүүнд фронтод байлгаж, эмэгтэйчүүдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр: Хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийг хүндлэх үзэл санаа урт удаан хугацаанд олны сэтгэлд хоногшсон боловч тэднийг гадуурхах үзэгдэл байсаар байна. Эдгээр асуудлыг зохицуулахад төрөөс арга хэмжээ авч, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хохироосон гэмт хэрэгт хуулийн дагуу цохилт өгч, алдаатай үг яриаг цаг тухайд нь няцаах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн холбоо санаачлагчтай ажиллаж, эрх ашиг нь хохирвол үгээ хэлж, эрхээ хамгаалах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн бүх талын хөгжилд хуулийн дагуу баталгаа өгч, бэрхшээлийг арилган, нөхцөл боломж бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.
