solongonews
Бүх нийтээрээ эмгэнэл илэрхийлэв
2017-12-13 21:35
Бүх нийтээрээ эмгэнэл илэрхийлэв.

13-нд Наньжин хотноо Наньжиний их  хядлагад амь үрэгдэгсдийн араас бүх нийтээрээ эмгэнэл илэрхийлэх Төрийн  тахилга болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцжээ.  

Наньжиний их хядлага болсон 80  жилийн ой өнөөдөр тохиож байна. 1937 оны 12-р сарын 13-нд Хятадыг түрэмгийлсэн  Японы цэрэг Наньжин хотыг эзэлж, 40 хоног үргэлжилсэн цуст хядлагаа эхлүүлжээ.  Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх, Наньжиний цэргийн шүүхийн холбогдох  байцаалтыг үндэслэвэл, хүн төрөлхтний эсрэг энэ хядлагаар нийт 300 мянган эгэл  ард, олзлогсод амь үрэгдэж, 20 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж,  Наньжин хотын барилга байгууламжийн гучин хувийг Япон цэргүүд галдан шатаажээ.  Энэ хохирлыг тоогоор илэрхийлэх аргагүй юм.

2014 оны 2-р сард Хятадын хууль  тогтоох байгууллага шийдвэр гаргаж, 12-р сарын 13-ний өдрийг Наньжиний их  хядлагад амь үрэгдэгсдийн араас бүх нийтээр эмгэнэн гашуудах Төрийн тахилга хийх  өдөр хэмээн тогтоожээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл