solongonews
Гадаадын удирдагчид, улс төрийн нам, байгууллагууд баяр хүргэв
2017-10-20 11:08
Синьхуа агентлагийн мэдээ: Гадаад орнуудын удирдагчид, улс төрийн нам, байгууллагууд ХКН-ын XIX их хуралд баяр хүргэн баярын цахилгаан, баярын захидал ирүүлсээр байна.

     Тажикстаны Ардын Ардчилсан Намын дарга, Ерөнхийлөгч Емомали Рахмонов баярын захиа ирүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын нийт гишүүдэд чин сэтгэлийн баяр хүргэв. Хятад улс бүх салбарт олны анхаарал татсан амжилтад хүрч, олон улсад нэр хүнд нь нэмэгдсэн нь юуны өмнө    ХКН-ын улс төрийн удирдлагын ач гавьяа юм. Тажикстан нь Хятад улсыг хамтын хөгжлийн зам дахь хамгийн чухал түнш хэмээн үзэж, Хятад улс, Хятадын ард түмний ололт амжилтад чин сэтгэлээсээ баярлаж явдаг юм гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баярын захиандаа:

    ХКН, Хятадын Засгийн газартай уламжлалт найрсаг харилцаагаа улам гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Монголын тал бэлэн байна. Энэ их хурлаар Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, Хятадын ард түмнийг улам аз жаргалтай болгох чухал түүхэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэж бичсэн байна.

Монголын Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ баярын захиа ирүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлагаар Хятадын гадаад, дотоод бодлогын зорилт саадгүй биелж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг Ази, Европын орнууд нааштай хүлээн авч дэмжиж байгаа учраас тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах нь дамжиггүй юм гэсэн байна.

Монгол Ардын Хувьсгалт Намын дарга Н.Энхбаяр баярын захиандаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний сод мэргэн удирдлагаар ХКН нь Хятад улс, Хятадын ард түмнийг удирдан Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх түүхэн замналдаа асар их амжилт гаргана гэдэгт Монголын тал итгэж байна гэж тэмдэглэв.

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл баярын захиа ирүүлж, ХКН бол олон улсад нэр хүндтэй улс төрийн чухал нам юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний сод мэргэн удирдлагаар ХКН улс орон, ард түмнээ дагуулан улам түргэн хөгжиж, гэгээн саруул, сайн сайхан ирээдүйг нээх болно гэж тэмдэглэжээ.

Японы Лебирал Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро баярын захиандаа: ХКН-ын XIX их хуралд халуун баяр хүргэж, ХКН, Хятад улс улам хөгжихийг хүсэн ерөөж, Япон, Хятад хоёр тал яриа хэлэлцээрээ эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам сайжруулахыг хүссэн байна. 

БНСУ-ын Хамтын Ардчилсан Намын дарга Чоо Ми Аи баярын захиандаа: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний гарамгай удирдлагаар Хятадын нам, ард түмэн энэ их хурлаар гараа болгон, улам сайн сайхан ирээдүйг угтан авчрах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Чөлөөт Хангүг Намын дарга Хон Жоон Рио баярын захиа ирүүлж, нөхөр Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хорооны удирдлагаар Хятадын ард түмэн эдийн засаг, нийгэм зэрэг салбартаа асар их амжилт гаргалаа. Энэ их хурал шинэ эрин үеийг нээж, ХКН, Хятад улсын үйл хэргийг улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга асан М.Энхсайхан, Монголын Мишээл сангийн ерөнхийлөгч н.Дашдорж нар мөн баярын захиа ирүүлсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл