Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 05-р сарын 31-нд хэлсэн чухал үгийн санааг хэрэгжүүлэхийн тулд Хятадын дэвшүүлсэн санал,Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдлийг улам өргөнөөр сурталчилж, Хятадын итгэл үнэмшилтэй, хайр татам, хүндтэй дүр төрхийг илүү сайн сурталчлах зорилгоор өнөөдөр буюу 04-р сарын 10-ны үдээс өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийн шинжлэх ухааны холбоо симпозиум зохион байгуулсан байна.

Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны холбооны намын хорооны нарийн бичгийн дарга, холбооны дарга Үнэнч хурлыг даргалж, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны холбооны хөгжлийн тухай танилцуулсны дараа хэлэхдээ:
Нийгмийн шинжлэх ухааны холбоо нь өөртөө засах орны намын хороо, засгийн газрын халамж, заавар зөвлөгөөнд талархал илэрхийлж, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэн үндэслэн "1+3+6" ажлын санааг тусгайлан боловсруулан сайжруулсаар ирсэн байна. Нийгмийн шинжлэх ухааны холбоо ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удаа дараа тавьсан “Авьяас чадвартнаас суралцаж,өөрийн буруугаа үргэлж шүүж тунгаах сэтгэлгээтэй байх” шаардлагуудыг дагаж мөрдөж, хөгжингүй муж, хотуудын нийгмийн шинжлэх ухааны ажлын дэвшилтэт туршлагаас даруухан суралцаж, урагш ахих болно.

Мэдээлэл түгээх, олон нийтийн санаа бодлыг чиглүүлэх чухал суваг болохын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн шинжлэх ухааны нөлөөг өргөжүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллаж, Хятадын түүхийг сайн ярьж, Хятадын дүр төрхийг тодорхойлж, Хятадын асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт олж, онолын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулж чадна гэдэгт итгэж байна. Энэхүү симпозиумаар дамжуулан бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг нийгмийн шинжлэх ухааны үйл хэрэгт анхаарч, дэмжих урам зоригийг өгч, нийгмийн шинжлэх ухааны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Тус симпозиумд оролцож буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид Нийгмийн шинжлэх ухааны холбооны ажил, ялангуяа соёл иргэншил, соёлыг сайжруулах төслийн талаар иж бүрэн ойлголттой болж, сайн үр дүнд хүрсэн гэхэд санал нэгдсэн байлаа. Мөн мэдээллийн хэрэгслийн үүргийг идэвхтэй гүйцэтгэж, мэдээллийн шинэ технологийг бүрэн ашиглан мэдээ сурвалжлага, тусгай төлөвлөлт, нэвтрүүлэг бэлтгэх болон бусад хэлбэрээр олон талт харилцааны платформыг бий болгоно.Үгээр дамжуулан намын шинэлэг онол, Хятадын бие даасан мэдлэгийн тогтолцоог байгуулах тухай онол, үйл ажиллагааны мэдлэгийг түгээхэд хүчин чармайлт гаргана гэж илэрхийлсэн байлаа.

