solongonews
Ши Жиньпин Руандагийн ерөнхийлөгч Кагаметэй уулзав
2018-09-05 18:05
Ши Жиньпин Руандагийн ерөнхийлөгч Кагаметэй уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 04-нд АИХ-ын танхимд Руандагийн ерөнхийлөгч Кагаметэй уулзлаа.
 
Ши Жиньпин: Саяхан өндөрлөсөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурал бол түүхэн чанартай том хурал юм. Эрхэм та Руандагийн ерөнхийлөгч, Африкийн холбооны ээлжит дарга гэсэн давхар албан тушаалтны хувиар хуралд оролцож, хурал амжилттай болоход маш их хувь нэмэр орууллаа. Үүнд би талархан сайшааж байна. Африкийн орнуудын ийм олон удирдагч хуралд идэвхтэй оролцсон нь Африкийн ард түмний Хятадын ард түмэнд хандах найрсаг сэтгэлийн илэрхийлэл юм. Энэ хурал шахуу хөтөлбөртэй байлаа. Гэвч Хятад, Африкийн хувь заяаны улам нягт хамтын цогц бүрэлдэн бий болж байгааг харлаа. Үүнд бид тааламжтай, баяртай байна гэжээ.
 
Тэрээр: Энэ оны 07-р сард сард миний Руандад хийсэн айлчлалаар хоёр орны төрийн тэргүүн нийтлэг ойлголтод хүрч, Бээжингийн дээд хэмжээний хурлын үр дүнг хэрэгжүүлэхээр гараа болгон, стратегийн ойлголцол, эв санаа нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаашид харилцан дэмжиж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулж, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулан, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шат ахиулах ёстой гэжээ.
 
Кагаме: Бээжингийн дээд хэмжээний хурал бүрэн дүүрэн амжилттай болж, Африк, Хятадын харилцааг дорвитой ахиуллаа. Ши Жиньпин дарга таны Африкийг дээд зэргээр чухалчилж байгаа, Африк, Хятадын харилцаанд  хөтлөн дагуулах үүрэг хүлээж буйд талархаж байна. Африк, Хятад хоёр ойролцоо хувь тавиланг туулсан, хоёр талын харилцаа гүн гүнзгий үндэс суурьтай билээ. Урт хугацааны турш Руандад ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Хятад улсад талархаж байна. Миний бие Руанда, Хятадын хамтын ажиллагаа, Африк, Хятадын хамтын ажиллагааг ахиулахын тулд хичээн ажиллах болно. Хятадын дэмжлэгээр Руанда болон Африк тив улам түргэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл