ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Гүөжүн түрүүтэй Хятадын засгийн газрын төлөөлөгчид урилгаар 1-р сарын 17, 18-нд Камерун улсад айлчилсан байна. Уулзалтын үеэр Камерун улсын Ерөнхийлөгч Бияа, Ерөнхий сайд Нгут нар Лю Гүөжүнтай тус тус уулзаж, хоёр тал Хятад-Камерун улсын харилцааны талаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны харилцан солилцоо, хамтын ажиллагааг янз бүрийн салбарт хамтран хөгжүүлэх талаар санал солилцов.
Лю Гүөжүн дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Чянь нарын найрсаг мэндчилгээг Ерөнхийлөгч Бияа, Ерөнхий сайд Нгут нарт тус тус хүргэж, Камерун улсын хөгжлийн ололт амжилтын талаар эерэгээр ярьсан юм. Лю Гүөжүн хэлэхдээ, 52 жилийн өмнө Хятад, Камерун улсын хооронд дипломат харилцаа тогтоод ирсэнээс хойш хоёр орон үргэлж чин сэтгэлээсээ, найрсаг, эрх тэгш байж, янз бүрийн салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа тогтоож, найрсаг харилцаагаа гүнзгийрүүлсэн билээ. Хятад улс Камерун улстай улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнг баримтлах, янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулахад бэлэн байна гэв.
Ерөнхийлөгч Бияа, Ерөнхий сайд Нгут нар дэд сайд Лю Гүөжүнгоос дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Чян нарт чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулахыг хүслээ. Бияа хэлэхдээ, Хятад бол Камеруны агуу найз бөгөөд Камеруны янз бүрийн ажлыг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Камерун улсын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталдаг бөгөөд энэ бодлогын байр суурь өөрчлөгдөхгүй гэв. Нгут хэлэхдээ, хоёр орны найрамдалт харилцаа нь урт удаан хугацааны түүхтэй бөгөөд хоёр тал нягт хамтран ажиллах харилцаатай. Камерун улс Хятад улстай улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, соёл, аялал жуулчлал, олон улсын харилцааны салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр ард түмэнд илүү их ач тусыг авчирч, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд шинэ үр дүнд хүрэх юм гэв.
