solongonews
​Ли Кэчян чухал заавар өгөв
2018-04-04 10:08
Бүх Хятадын ойжуулах, гал түймэр, үер ус, гангийн гамшгаас сэргийлэх ажлын телевиз, телефон хурал 04-р сарын 03-нд Бээжинд болжээ.

Хурлаар Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын  үзэл санаагаар удирдлага болгож, ХКН-ын XIX их хурал, “Хоёр чуулган”-ы үзэл  санаанаас гүнзгий суралцаж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ ерөнхий сайд Ли Кэчяны  заавар, шаардлагыг хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн ойжуулалт, ойн гал түймэр, үер  уснаас хамгаалах байдлыг шинжлэх ухаанчаар судалж, 2018 оны олон төрлийн ажлыг  байршуулжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны  гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгчээ. Зааварт  тэмдэглэхдээ: Энэ оны нутаг дэвсгэрийн ойжуулалт, ой шугуй, тал нутгийн гал  түймрээс сэргийлэх, үер ус, гангийн гамшгаас сэргийлэх ажил эдийн засаг,  нийгмийн тогтвортой хөгжил, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүйн байдалтай  холбоотой асуудал юм гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн  зөвлөлийн дэд сайд Хү Чүньхуа хуралд оролцон үг хэлж, Төрийн зөвлөлийн гишүүн  Ван Юн хурлыг даргалжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл