2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хятад улсын нийслэл Бээжинд дэлхийн анхаарлыг татсан ХКН-ын XIX их хурал нээлтээ хийж, 25-ны өдөр амжилт дүүрэн өндөрлөж билээ. Энэ өдрөөс хойш Шил нутагт аж төрж байгаа малчин түмэн их хурлын үзэл санааг суралцаж байна.



Их хурлын нээлтийн өдөр Шилийнхотын Булган сумын Эрдэнэтал багийн намын үүр багийнхаа намын гишүүн өрх, ахмад намын гишүүн Эрдэнэ гуайнд цуглан, их хурлын шууд нэвтрүүлгийг үзэж суралцах үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд тайлангийн агуулгыг анхааралтай ярилцав. Эрдэнэтал багт 28 намын гишүүн, 1 идэвхтэн, 3 намын гишүүн өрх байна. Ахмад намын гишүүн Эрдэнэ: Манай малчид улс төрийн холбогдолтой чухал хурал сургалтад анхаарал тавьдаг болжээ. Төрийн бодлого юу болж байна, юу ярьж байна, бидний амьдралтай холбоотой төрийн бодлого юу байна гэх мэтчилэн анхаарч судалдаг болсон. Тэрчлэн төрийн бодлогын дагуу аж амьдралаа зохицуулж, мал аж ахуй үйлдвэрлэлийн арга барилаа өөрчилдөг болсон. Энэ нь манай малчдын соёл боловсрол дээшилж байгаагийн илэрхийлэл, мөн нам төрөөс малчдын аж амьдралыг цаг ямагт анхаарал хандуулж байгааг гэрчилж байгаа юм. Тиймдээ өнөөдөр манай багийн хэсэг намын гишүүн малчид манайд цуглан, хамтдаа шууд нэвтрүүлгийг үг алдалгүй үзэж сонсож байгаа нь энэ юм гэв.



Тарган тавтай намаржиж байгаа Хөвөөт Шар хошууны малчин түмэн их хурлын тайланг үзэж суралцаж байгаа зураг, сурвалжилга ярилцлага, гар утасны вичатаар өргөн цацагдана. Тус хошууны Богдын Гол сумын Хоньчин Хашаат багийн хэсэг намын гишүүн болон малчид 18-ны өдрийн шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэхээр багийнхаа “зүүн хот” дугуйлангийн малчин Мөнхийнд цуглажээ. Шууд нэвтрүүлэг үзэж суралцсан багийн малчин намын гишүүн Бүрэнбаатар: Миний хувьд байгаль орчны бүтээн байгуулалтын тал дээр юу яригдах тухай их анхаарсан. Байгаль орчны экологийн байгууламжийн өөрчлөлтийг хурдасгаж, үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулна гэсэн нь мэдэж ойлгох гэсэн зүйл. Тус хэсэгт мөн арвилан хэмнэхийг тэргүүнд тавих, хамгаалахыг тэргүүнд тавих, аяндаа сэргээхийг гол болгох чиглэлийг баримталж, нөөц баялгийг арвилан хэмнэх ба орчин тойрныг хамгаалах орон зайн байршил, аж үйлдвэрлэлийн бүтэц, үйлдвэрлэлийн арга хэлбэр, амьдралын аргыг бий болгож, байгалийн эв зохистой, гоо сайхан байдлыг сэргээх хэрэгтэй гэсэн байна. Бид энэ л ёсоор нутаг бэлчээр, байгаль орчноо хамгаалж явбал сайн сайхан амьдралыг босгоно гэж ярилаа.


Дал гарсан хашир малчин Данзан гуай өөрт ойр байгаа мэдээллийн хэрэгслээс ХКН-ын XIX их хурлын тухай мэдээ мэдээллийг алдалгүй үзэж сонсон суугаа гэнэ. Данзан гуай Сөнид Зүүн хошууны Мандалт суурингийн Баянхангай багийн малчин. Мэдээж хурлаар мал аж ахуйн орон, мал аж ахуй, малчин түмний үйлдвэрлэл амьдралтай холбогдох зүйл юу яригдаж байгааг илүү их анхаарах нь зайлшгүй. Данзан: - Ойрд радио телевиз, сонин сэтгүүлээс салахаа байсан. Үзэхийг нь үзэж, сонсохыг нь сонсож л сууна. Эрдэмтэн багш нарын тайлангийн тухай ярилцлагыг их сонсож байна. Интернэт сайтаар дамжуулж байгаа хэрэгтэй мэдээллийг гар утсандаа хадгалаад авч байна. Энэ тайлан миний бодлоор ёстой дутах зүйлгүй, сэтгэлээс гарахгүй ажлын мэдүүлэлт гэж үзнэ. Бидний амьдралтай холбогдох маш олон төрийн бодлого гарч ирсэн гэж ойлгож байгаа. Жишээлбэл, мал аж ахуй, тариалах орны эдийн засаг, ардын амьдралыг баян чинээлэг болгоход хандуулсан яриа, нутаг бэлчээрийн эзэмших хугацааг 30 жил уртасгана гэсэн нь бүх малчин түмний сэтгэлд хүрч байгаа гэдэгт итгэж байна. Иймээс бид намдаа талархаж, намынхаа зохион байгуулалтаар явж, өөрийн нутаг усаа хайрлан хамгаалж, хөгжүүлж баяжуулж явах нь зөв гэж байлаа.


10 дугаар сарын 30-ний өдөр ХКН-ын XIX их хуралд оролцсон үндсэн шатны төлөөлөгч Шулуун Хөх хошууны Монгол эмнэлгийн хорооны орлогч дарга Сэргэлэн Шулуун Хөх хошууны эрүүл мэндийн төлөвлөгөөт төрөлтийн системийн эмч сувилаг, ажилтан, Сангийн Далай суурингийн Баяннуур багийн малчдад ХКН-ын XIX их хурлын үзэл санааг уламжлав. Тэрээр ХКН-ын XIX их хурлын үзэл санааг нарийн хянамгай уламжилсны зэрэгцээ үндсэн шатны эм эмнэлэгт холбогдсон төрийн бодлогын талаар нарийн тайлбар хийв. Сэргэлэн: - ХКН-ын XIX их хурлаас хойш хот хөдөөгийн зөрөө улам бүр багасаж, ялангуяа эм эмнэлэг эрүүл мэнд илүү хөгжиж, малчин тариачдад зориулсан эрүүл мэндийн олон халамжийн төрийн бодлого гарч, малчид эмнэлгийн байгууллагад хандахад амар болсон байна гэлээ. Хурлын үзэл санааг сонссоны дараа халуун яриа өрнүүлж, ХКН-ын XIX их хурлаас ард түмний эрүүл мэндийг илүү хүндэтгэн үзэж, эм эмнэлгийн үйлчилгээ ард түмэнтэй ойртлоо.

Шулуун Хөх хошууны Нарт сумын Загастай багийн малчин, баяжих замд хөтлөгч Хасбаатар ХКН-ын XIX их хурлын үзэл санааг ухуулж, малчдын хамт суралцсаар байна. Малчин Насанжаргалын гэрт хүрч, ХКН-ын XIX их хурлаас дурдсан төрийн бодлогыг ухуулан танилцуулахын зэрэгцээ “Шинэ цаг үед малчдын амьдрал илүү сайн сайхан болохыг хүсэх болсон” гэв .
Ши Жиньпин дарга ХКН-ын XVIII удаагийн төв хороог төлөөлөн их хуралд хийсэн тайланг суралцах байдал ид өрнөж байна. Малчид намдаа талархаж байна. Их хурлын үзэл санааг цаг алдалгүй анхаарч байгаа малчин түмний минь маргааш, ирээдүй улам гэгээн саруул байх нь лавтай.
