
Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 9-ний үдээс өмнө Будапешт хотноо Унгарын ерөнхийлөгч Томаш Шүйок, ерөнхий сайд Виктор Орбан нарын түүнд зориулан зохиосон өргөн их угтах ёслолд оролцов.

Ши Жиньпин болон гэргий Пэн Лиюань нарын машины цуваа Унгарын ёслолын морьт цэргийн хамгаалалттайгаар Буда ордонд алгуурхан ирэв. Ерөнхийлөгч Томаш Шүйок болон түүний гэргий, Ерөнхий сайд Виктор Орбан болон түүний гэргийн хамт Ши Жиньпин нарын хүмүүсийг халуун дотноор угтан авлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нар ёслолын индэрт гарахад, цэргийн оркестр Хятад, Унгар хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв. Ши Жиньпин Шуюкийн хамт Үндэсний батлан хамгаалах хүчин болон морьт цэргийн хүндэт харуулын өмнүүр явж мэндчилгээ дэвшүүлжээ.

