
Ши Жиньпин: Хятад, Сейшелийн уламжлалт найрамдалт харилцаа нь гүн гүнзгий бөгөөд хоёр тал чин сэтгэлээсээ нөхөрлөн, эрх тэгш харилцаж, эв санаа нэгдэн хамтран ажиллаж, хамтаар хөгжихийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн юм. Сейшели улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаа бие даан сонгохыг Хятад улс дэмжих бөгөөд Сейшелитэй хэлхээ холбоогоо нягтруулж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, далай тэнгисийн эдийн засаг зэрэг талаар хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Сейшелийн арлуудад тулгарч буй олон сорилтыг Хятад улс ойлгож байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх тухай Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Сейшели газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглаж, "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг бид сайшаана гэжээ.
Данни Фауре: Удаан жилийн турш Хятад улсын үзүүлж буй тус дэмжлэгт баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна. Хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
