solongonews
Шинэ Зеландын Ерөнхий сайд Раксен Ван И-тэй уулзав
2024-03-19 10:42
Шинэ Зеландын Ерөнхий сайд Раксен Ван И-тэй уулзав.

        Шинэ Зеландын Ерөнхий сайд Раксон орон нутгийн цагаар 03-р сарын 18-нд Веллингтон хотноо ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн,гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.

        Ван И хэлэхдээ, Энэ жил дарга Ши Жиньпин Шинэ Зеландад айлчилж, Хятад, Шинэ Зеландын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна.Хятад улс Шинэ Зеландыг ухаалаг, төлөвшсөн түнш гэж үздэг бөгөөд Хятад,Шинэ Зеландын харилцаа нь стратегийн болон урт хугацааны харилцаа гэж үздэг.Шинэ Зеланд улс боловсрол, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, дэд бүтэц, бизнесийн орчин, экспортын тэлэлтийг бодлогодоо нэн тэргүүнд тавьж, Хятад улс эдгээр салбарт Шинэ Зеландын найдвартай стратегийн түнш болоход бэлэн байна.Шинэ Зеланд улс бүс ба зам хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн оролцоход таатай байна.Хятадын эдийн засаг зохих хэмжээний өсөлтөд хүрээд зогсохгүй цаашид чанартай, үр дүнтэй хөгжлийг дэмжсэн гэж хэлж болно.Энэ нь тогтвортой, бат бөх суурьтай, хөгжил дэвшлийн өргөн орон зайтай байж, цаашид дэлхийн эдийн засагт илүү шинэ түлхцийг оруулж, Шинэ Зеландад илүү олон шинэ боломжуудыг авчрах болно гэдэгт итгэж байна.

        Лаксон хэлэхдээ,“Шинэ Зеланд,Хятадын харилцаа маш чухал.Шинэ Зеланд, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоод ирснээс хойш хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж, эдийн засаг, худалдааны үр өгөөжтэй хамтын ажиллагаанд хүрсэн.Шинэ Зеланд,Хятадын иж бүрэн стратегийн түншлэл нь хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байна.Шинэ Зеланд улс нэг Хятадын бодлогыг үргэлжлүүлэн баримтлах бөгөөд Шинэ Зеланд, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тэмдэглэх боломжийг чухалд үзэн,Хятад улстай цаашид дээд түвшний солилцоог бэхжүүлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэн,ард түмэн, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад түлхэц үзүүлнэ”.

Зохиогч: Ү ХУАЙЧЯНЬ,ГҮӨ ЛЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл