Өнөөдөр буюу 13-нд Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал хийлгэж, гадаад хэргийн дэд сайд Күн Шюнь-Ю, сайдын туслах Жан Жюнь нар Ши Жиньпин даргын АНЭУ, Сенегал, Руанда, Өмнөд Африкт хийх төрийн айлчлал, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Х уулзалтад оролцох, буцах замдаа Маврикий улсад түр буудаллаж, найрсаг айлчлал хийх тухай танилцуулсан байна. Күн Шюнь-Ю: Ши Жиньпин дарга 07-р сарын 19-нөөа 24-нд АНЭУ, Сенегал, Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, БРИКС-ийн удирдагчдын Х уулзалтад оролцон, буцах замдаа Маврикий улсад буудаллан, найрсаг айлчлал хийнэ. Энэ бол 03-р сард Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа гадаадад хийж буй анхны айлчлал бөгөөд олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарч буй нөхцөлд хөгжиж буй орнуудад хийж буй Хятад улсын чухал дипломат үйл ажиллагаа юм. Ши Жиньпин даргын энэ айлчлал БНХАУ, АНЭУ-ын харилцааны түвшинг дээшлүүлж, Персийн булангийн "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад чухал ач холбогдолтой, Хятад, Африкийн улс төрийн итгэлцэл, харилцан туслалцаа, харилцан суралцах, Хятад, Африкийн хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулах үйл явцыг ахиулах болно гэжээ.
Жан Жюнь: БРИКС-ийн удирдагчдын Х уулзалт 07-р сарын 25-27-нд Өмнөд Африкийн Йоханнесбургт болж, Ши Жиньпин дарга тус хуралд урилгаар оролцоно. Энэ бол шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудтай БНХАУ-ын хийж буй чухал дипломат үйл ажиллагаа юм. Хятадын тал БРИКС-ийн хамтын ажиллагааг дээд хэмжээгээр чухалчилдаг. Ийнхүү Ши Жиньпин дарга БРИКС-ийн удирдагчдын уулзалтад дараалан 6 дахь удаагаа оролцох гэж байна гэжээ.
