
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 16-ны өдөр АИХ-ын ордонд Хятадад айлчилж буй Сингапурын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Лоренс Вонг хүлээн авч уулзав.
Ли Чян:
- Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Сяньлүн нар Хятад, Сингапурын харилцааг бүх талын өндөр чанартай, ирээдүйг харсан түншлэлийн харилцаанд ахиулж, шинэ эриний хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон болно гэж хамтдаа мэдэгдэв. Хятад улс Сингапуртай хамтдаа чармайж, хоёр орны харилцааны шинэ байр суурийг хэрэгжүүлж, шинэ үр дүнд хүрэхэд бэлэн байна.
Ли Чян мөн:
- Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн 45 жилийн ой тохиож байна. Сингапур улс Хятадын өөрчлөлт нээлтэд идэвхтэй оролцож, Хятадын ашиг сонирхолтой нягт уялдаатай байна. Хятад улс Сингапуртай Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байна. Сингапур Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад үргэлжлэн гүнзгий оролцож, Хятад, Сингапурын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд ахиулахыг хүсэж байна. Хоёр тал Хятад, Сингапур дэд ерөнхий сайдын түвшинд хоёр талын хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн гүйцэтгэж, олон салбар дахь өндөр чанартай хамтын ажиллагааг зохицуулж, ахиулна гэдэгт найдаж байна. Орон нутгийн хамтын ажиллагааны механизм, тавцанг сайн ашиглаж, хуурай тэнгисийн шинэ сувгийн бүтээн байгуулалтыг дэмжин, бүс нутгийн холболтын түвшинг дээшлүүлж, аж үйлдвэрийн сүлжээний нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад тус дэм үзүүлнэ. Санхүүгийн үйлчилгээ, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч, хотын ногоон өөрчлөлт, нийгмийн засаглал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх. Хятад, Сингапур хоёр бол орчин үеийн шинэчлэлийн эрэлчид бөгөөд тэд бие биенээсээ суралцаж, шинэчлэгдэх замаар ард түмний сайн сайхан байдлыг сайжруулахад харилцан ашигтай хамтдаа хожих ёстой. Хятад улс Сингапурдтай боловсон хүчний солилцоог хөнгөвчлөх, хоёр орны ард түмний хооронд ойр ойрхон солилцоог ахиулах талаар илүү олон арга хэмжээний талаар ярилцахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Лоренс Вонг:
- Сингапур Хятад хоёр орон нягт хамтран ажиллаж, үр өгөөжтэй үр дүнд хүрсэн. Сингапур хоёр орны харилцааны шинэ байр суурийг удирдлага болгон Хятад улстай хамтран ажиллаж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг чанартай дэмжин, Сингапур, Хятадын харилцааг тасралтгүй сайжруулж, улс хоорондын хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна гэж хэллээ.
