solongonews
Хятад улс Мансууруулах бодисыг хориглох асуудлыг дээд хэмжээгээр чухалчилж байна
2017-10-27 21:23
Хятад улс Мансууруулах бодисыг хориглох асуудлыг дээд хэмжээгээр чухалчилж байна

Хятадын   ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан 27-нд хэлэхдээ, Хятадын засгийн газар   мансууруулах бодистой тэмцэх талын олон улсын хамтын ажиллагааг дээд хэмжээгээр   чухалчилж байна. Энэ салбарт Америкийг оролцуулсан олон оронтой хамтран   ажиллахад бэлэн байна гэжээ.

Америкийн ерөнхийлөгч Трамп саяхан, удалгүй   Ши Жиньпин даргатай уулзахдаа мансууруулах бодисын асуудлыг хамгийн түрүүнд   ярилцана. Америкийн тал Хятад зэрэг орнуудтай энэ асуудлаар хамтран ажиллана гэж   илэрхийлжээ. Өөр эх сурвалжаас үзвэл, Америкийн төрийн департамент болон хууль   зүйн яам ирэх долоо хоногт төлөөлөгчдөө Хятадад илгээж, мансууруулах бодистой   тэмцэх ажлын хурал хуралдуулж, хууль бус эм бэлдмэлийг хориглох асуудлаар Хятад   улстай цаашид хамтран ажиллах болно гэжээ.

Ген   Шуан 27-нд энэ асуудалд холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,   10-р сарын эхээр болсон Хятад Америкийн хууль хэрэгжүүлэх болон интернет   сүлжээний аюулгүй байдлын анхдагч хэлэлцээний үеэр хоёр орон мансууруулах   бодисыг хориглох талаар чухал үр дүнд хүрсэн юм. Сүүлийн үе хоёр тал бас хил   дамнаж мансууруулах бодис наймаалсан гэмт хэргүүдийг хамтаар илрүүлээд байна.   Хятад Америкийн мансууруулах бодисыг хориглох хамтын ажиллагааны хурал 10-р   сарын сүүлчээр Бээжинд болох гэж байна. Хоёр тал мансууруулах бодисыг хориглох   салбарын хамтын ажиллагааны төслийн талаар судлан хэлэлцэх болно гэжээ.

Тэр   хэлэхдээ, Хятадын засгийн газар мансууруулах бодисыг хориглох олон улсын хамтын   ажиллагааг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, хариуцлагатай байр сууриар, улсын   дотоодод мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн байдалгүй нөхцөлд 23 төрлийн   мансууруулах бодисыг хориглоод байна. Энэ нь НҮБ-ын конвенцын тогтоосон хориглох   хэмжээнээс ч илүү байгаа юм гэжээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл