solongonews
Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
2018-09-02 22:16
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 09-р сарын 02-нд Хятадын Ардын Хурлын Танхимд Хятадын улсын дарга Ши Жиньпинд бараалхав.

Ши Жиньпин: НҮБ бол олон талт үзлийн туг далбаа юм. Өнөөдөр ганц талт үзэл, ивээх үзэл газар авч, олон улсын эмх дэглэг, дэлхийн засаглалын системд заналхийлэл болж байна, дэлхий дахин олон талт үзлийг илүү шаардаж, илүү хүчтэй НҮБ-г хүсэж байна. Олон талт үзлийн үндсэн утга учир нь олон улсын үйл хэргээр улс орнууд зөвшилцлөөр шийдэж, талуудын зөвшөөрсөн дүрмээр шийдвэрлэн талуудын эрх ашгийг харгалзахад оршино. Хятад улс олон талт үзлийг эрс хэлбэрэлтгүй баримтлан, НҮБ-ын эрх сүр, үүргийг хамгаалсаар байх болно. Бид НҮБ-г эрх тэгш шударга байж, дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг урагшлуулан, ялангуяа олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын чанартай өрсөлдөөнийг шийдвэрлэх талаар үлгэр жишээ үзүүлэхийг хүсэж байна. Хятадын бүх талаар өөрчлөлтөө гүнзгийрүүлэх итгэл зориг хэзээд хувирахгүй, бид бодит үйл ажиллагаагаар олныг дагуулан, худалдааны чөлөөт байдлыг баримтлан, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.

Гутерриш: Миний бие урилгаар Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцож буйдаа баяртай байна. Африкийн асуудал бол НҮБ-ын ажлын чухлаас чухал ажил юм. Энэ удаад миний бие энэхүү уулзалтад оролцож байгаа нь НҮБ Африк болон Африк, Хятадын хамтын ажиллагааг дэмжиж байдгаар харуулах гэсэн юм. Хятад улс цаг ямагт Африкт анхаарал хандуулж байдагт талархал дэвшүүлье. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт нь Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж, чухал ач холбогдлоо өгч байдаг. Уулзалт бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ.

 

 

Зохиогч: Н.Пүрэвжав
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл