Хятадын Ардын Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Ли Хунжүн 8-р сарын 22-ны өдөр Бээжин хотноо Унгар улсын парламентын Гүйцэтгэх дэд дарга Матлауритай хэлэлцээ хийв.
Ли Хунжүн хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин ба Унгарын удирдагчдын хамтарсан удирдлаган дор Хятад-Унгарын иж бүрэн стратегийн түншлэл хөгжсөөр байна. Хоёр улсын хууль тогтоох дээд түвшний солилцоог хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Бүх түвшинд солилцоог бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Хүмүүс, соёлын солилцоонд тохирох нөхөрлөлийн бүлгүүдийн үүргийг гүйцэтгэх ёстой. Олон талын нягт уялдаатай, хамтын ажиллагаа нь олон талт үзлийг хамгаалахын төлөө хамтран ажиллах ёстой гэв.
