solongonews
Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг ХКН-ын дүрэмд бичиж орууллаа
2017-10-24 20:49
Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг ХКН-ын дүрэмд бичиж орууллаа.

ХКН-ын ХIХ их хурал 10 дугаар сарын 24-нд Бээжинд “ХКН-ын дүрмийн өөрчлөлт оруулсан төслийн” тухай тогтоол баталж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг намын дүрэмд бичин оруулж, уг үзэл санааг Маркс Лениний үзэл санаа, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онол, гурвыг төлөөлөх чухал үзэл санаа, шинжлэх ухаанчаар хөгжих үзэл баримтлалтай хамт намын үйл ажиллагааны жолоодох үзэл санаа болгохыг зөвшөөрлөө.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон ХКН цаг үеийн хөгжлийг дагаж, онол практикийг уялдуулан, шинэ цаг үед ямар янзын Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх, хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт хариулт өгч, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг үүдэн бүтээсэн юм. Энэ үзэл санаа бол Маркс Лениний үзэл санаа, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онол, гурвыг төлөөлөх чухал үзэл санаа, шинжлэх ухаанчаар хөгжих үзэл баримтлалын залгамж болон хөгжил мөн. Марксизмыг Хятадын онцлогт тохируулах хамгийн шинэ үр бүтээл, Хятадын онцлогтой социализмын онолын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Нийт нам, бүх Хятадын ард түмний Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх үйл ажиллагааны зүглүүлэгч тул зайлшгүй урт хугацаагаар баримтлан хөгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл