solongonews
Инь Ли ХКН-ын төлөөлөгчдийг тэргүүлж Италид айлчилж байна
2024-05-29 10:57
Инь Ли ХКН-ын төлөөлөгчдийг тэргүүлж Италид айлчилж байна

 ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли Италийн Ардчилсан намын урилгаар ХКН-ын төлөөлөгчдийг тэргүүлэн 5-р сарын 25-28-ны өдрүүдэд Италид айлчилсан байна. Энэ хугацаанд тэд Италийн Сенатын Ерөнхийлөгч Ла Русса, Аж ахуйн нэгжийн сайд болон “Италид үйлдвэрлэв”-ийн сайд Урсо, Ардчилсан намын Олон улсын нарийн бичгийн дарга Провенцано, Ром хотын дарга Гуалтьери, Неаполь хотын дарга Манфреди нартай  уулзав.

 Инь Ли хэлэхдээ: Хятад Италийн найрамдал урт удаан түүхтэй, хоёр орон өргөн хүрээтэй нийтлэг ашиг сонирхолтой. Ши Жиньпин дарга, Маттарелла нарын стратегийн удирдлага дор хоёр орон бие биедээ итгэж, нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжсөөр байна. Энэ жил Хятад Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс уламжлалт найрамдалаа үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, соёлын солилцоог ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээхийг хүсэж байна.  ХКН улс төрийн бүх намуудад засаглалын талаар харилцан туршлага солилцож, харилцан суралцах боломжийг олгоход бэлэн байна. Бээжин хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, орон нутгийн хамтын ажиллагаагаар Хятад, Италийн харилцаанд шинэ хүч оруулах болно.

 Италийн тал, Итали, Хятад хоёр бол эртний соёл иргэншил бөгөөд уламжлалт найрамдалт харилцаатай. Үймээн самуунтай, өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй нүүр тулж буй Итали улс Хятад улсыг хариуцлагатай иж бүрэн стратегийн түнш гэж үзэж, хоёр талын харилцаагаа нээлттэй байр сууриар бүх түвшинд ойртуулж, ногоон өөрчлөлт, дижитал эдийн засаг, соёлын аялал жуулчлал болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын компаниуд Италид хөрөнгө оруулахыг сайшааж, Итали-Хятадын хамтын ажиллагаа нь дэлхийг зөв чиглэлд хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

  Айлчлалын үеэр Инь Ли мөн шинжлэх ухаан, технологийн инновацийн төв, соёлын төвүүдийн бүтээн байгуулалтад анхаарч, Хятад Италийн технологи дамжуулах төв, Капитолиний музей зэрэг үйл ажиллагаатай танилцаж, судалж, "Бээжин,Сайн уу" соёлын солилцооны арга хэмжээнд оролцов.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл