
Хятадын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин гэргийн хамт 12-р сарын 13-ны өдрийн үдийн хойно Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг болон түүний гэргийтэй Хятад, Вьетнам хоёр орны залуучууд, найрсаг ард түмний төлөөлөлтэй уулзлаа.

Ши Жиньпин дарга:
- Хятад, Вьетнамын найрамдлын үндэс нь ард түмэнд, ирээдүй залуучуудад бий хэмээн онцлоод, хоёр орны залуучуудад хандан гурван зүйлд итгэл найдвар тавьжээ, тухайлбал:
Нэгдүгээрт, Хятад Вьетнамын найрамдлын өв залгамжлагч байж, стратегийн ач холбогдолтой Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад хувь нэмрээ оруулах ёстой.
Хоёрдугаарт, Ази, Номхон далайн бүс нутгийг сэргээн хөгжүүлэх үйлсэд оролцогч байж, Ази Номхон далайн бүс нутгийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахыг хичээх ёстой.
Гуравдугаарт, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг биелүүлэгч байж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө уйгагүй зүтгэх ёстой гэсэн байна.
